Grand TheatreМэдээ🇲🇳🇰🇷 Монгол, Солонгосын соёлын хамтын ажиллагаа Пусан хотноо

🇲🇳🇰🇷 Монгол, Солонгосын соёлын хамтын ажиллагаа Пусан хотноо

🇲🇳🇰🇷 Монгол, Солонгосын соёлын хамтын ажиллагаа Пусан хотноо.

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд 9-р сарын 11, 12-ны өдрүүдэд толилуулсан “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” тоглолт амжилттай сайхан болж өндөрлөлөө.

Энэ удаагийн тоглолтоор Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид Монголын үндэсний урлаг, өв соёлын шилдэг бүтээлүүдээ Пусан хотын үзэгчдэд хүргэж, хоёр өдрийн турш Монголын урлагийн өвөрмөц онцлог, үнэ цэнийг сурталчлан таниуллаа.

Биднийг халуун дотноор хүлээн авч, тоглолтыг
зохион байгуулахад хамтран ажилласан Монгол Улсаас
БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар болон Пусан хотын Үндэсний Урлагийн Төвийн хамт олонд талархал илэрхийлье.

Монгол, Солонгос хоёр орны соёл, урлагийн хамтын ажиллагаа улам өргөжин дэлгэрч, дахин олон сайхан уран бүтээлээр уулзах болтугай. 🇲🇳🤝🇰🇷

(Feed )

🔗 Facebook-с үзэх