🇲🇳🇷🇺 МОНГОЛ, БАШКОРТОСТАНЫ БҮЖГИЙН ЧУУЛГУУД НЭГ ТАЙЗНАА
2026 оны 11-р сарын 6, 7-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотноо зохион байгуулагдсан “БҮЖИГ АРД ТҮМНИЙ СЭТГЭЛ” олон улсын бүжгийн наадамд Үндэсний Урлагийн Их Театрын Бүжгийн чуулгын бүжигчид АЖ ТШ Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн 110 жилийн ойн хүрээнд олон улсын тайзнаа монгол өв соёл бүжгийн урлагаар эх орноо суртачилж амжилттай оролцсонд талархал илэрхйилэе.
Энэхүү фестиваль нь 2026 оны 3 сард эхэлсэнээр олон улсын болон Орос улсын олон үндэстний мэргэжлийн бүжгийн чуулгуудыг урьж бүтэн жилийн цуврал тоглолтууд болсон бөгөөд Монгол бүжгийн гайхамшиг тоглолт хаалтын хийж ҮУИТ-ын уран бүтээлчид үндэсний бүжгийн урлагаа гайхуулж олон улсын тайзнаа сурталчлан таниулах, уран бүтээлчдийн харилцаа холбоог бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой наадамд оролцлоо. Наадмыг амжилттай зохион байгуулсан нийт байгууллага, 88 жилийн түүхтэй Файзи Гаскаровын нэрэмжит Улсын ардын бүжгийн эрдмийн чуулгын хамт олон, хамтран ажилласан уран бүтээлчид болон халуун дотноор хүлээн авсан Башкортостаны үзэгчдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Соёл урлагаар холбогдсон хоёр орны найрамдал, уран бүтээлийн хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих болтугай!
(Feed )

