🎼 ИХ УРАН БҮТЭЭЛЧИЙН 100 ЖИЛИЙН ОЙД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛНЭ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “ХҮНДЭТГЭЛИЙН ГАЛА ТОГЛОЛТ” болох гэж байна.
Д.Лувсаншарав нь өнөөгийн Үндэсний Урлагийн Их Театрын өмнөх үе болох Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын захирал, уран сайхны удирдагчаар ажиллаж, олон арван дууны бүтээл, бүжгийн хөгжим, хөгжмийн бүтээл, бүжгэн жүжиг, дуулалт жүжиг туурвин, театрын урын санг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм уран бүтээлч билээ.
Түүний туурвисан бүтээлүүд үе үеийн үзэгч, сонсогчдын танил болж, өнөөдөр ч Монголын урлагийн тайзнаа амьдарсаар байна.
Энэхүү хүндэтгэлийн тоглолтод Үндэсний Урлагийн Их Театр оролцож, театрынхаа түүхийг бүтээлцсэн их уран бүтээлчийн 100 жилийн ойд хүндэтгэл үзүүлнэ.
📅 2026.11.27 | 19:00 цагт
📍 Соёлын төв өргөө
🎟 Тасалбар: https://ticket.mn/event/3334
Үзэгч олны танил, сэтгэлд хоногшсон бүтээлүүдээр нь дамжуулан их уран бүтээлчийнхээ дурсгалыг хүндэтгэх энэхүү тоглолтод та бүхнийг урьж байна.

(Feed )

