Grand TheatreБүгдБҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД “МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫН “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” ТОГЛОЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД “МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫН “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” ТОГЛОЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД “МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫН “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” ТОГЛОЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
🔹Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулсан “Монголын соёлын өдөрлөг” 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус улсын нийслэл Шинэ Дели хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Арга хэмжээний хүрээнд Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид “Монголын сайхан орон” бүрэн хэмжээний тоглолтоо Энэтхэг Улсын Бхарат Мандапам төвийн тайзнаа толилуулав. Мөн тус арга хэмжээний хүрээнд морин хуурын үзэсгэлэн болон гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд сонирхууллаа.
Тоглолтыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж үг хэлэхдээ “…Энэтхэгийн аялгуут сайхан Төрийн дууллыг бүтээсэн, авъяас билиг тод, Нобелийн шагналт алдарт хөгжмийн зохиолч Рабиндранат Тагоре “Дуу хөгжим бол хүн хоорондын хязгааргүй орон зайг дүүргэгч хүчин зүйл” хэмээн нэгэнтээ тодорхойлсончлон Монголчууд бид “Хөгжим бол хил хязгаарыг даван туулж, зүрх сэтгэлийг холбож, ард түмний амин сүнс, улс орны сүр сүлдийг илэрхийлэх увидастай аугаа урлаг” хэмээн үздэг ард түмэн билээ…” хэмээн цохон тэмдэглэлээ.
📍Тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЭУ-ын эрх баригч “БЖП” намын дарга, Эрүүл мэнд, гэр бүлийн халамж, химийн бодис, бордоо хариуцсан сайд Ж.П.Надда болон хоёр улсын төр, засгийн хүндэт зочид, нийгэм, соёлын зүтгэлтнүүд, иргэд гээд нийт 3,000 гаруй хүн үзэв.