🇲🇳 УРАН БҮТЭЭЛЧДЭДЭЭ БАЯР ХҮРГЭЕ! 👏
Уртын дуу дуулаачдын “Үлэмжийн чанар” олон улсын II уралдаанд Үндэсний Урлагийн Их Театрын уртын дуучид амжилттай оролцож, мэргэжлийн ангилалд:
🏆 Гран-при, I байр — Б.Бямбадорж
🥈 II байр — Г.Минжинсор нар тус тус шалгарлаа.
Монгол уртын дууны өв уламжлалыг хадгалан хөгжүүлж, уран бүтээлийн ур чадвар, хөдөлмөр зүтгэлээрээ энэхүү амжилтыг гаргасан дуучдадаа театрын хамт олны зүгээс халуун баяр хүргэе!
Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 🇲🇳

(Feed )

