Grand Theatre
  • Бидний тухай
    • Мэндчилгээ
    • Товч түүх
    • Он дараалал
  • Захиргаа
    • Захиргааны зөвлөл
    • Уран сайхны зөвлөл
    • Санхүүгийн алба
    • Маркетингийн алба
    • Үйлдвэрлэл, үйлчилгээ, техникийн алба
    • Үе үеийн алдар цолтнууд
  • Дуу анги
    • Албаны танилцуулга
    • Уран бүтээлчид /танилцуулга/
  • Бүжиг анги
    • Албаны танилцуулга
    • Уран бүтээлчид /танилцуулга/
  • Хөгжим анги
    • Хөгжмийн албаны танилцуулга
    • Уран бүтээлчид /танилцуулга/
Grand Theatre
  • Өв соёл, уран бүтээл
    • Урын сан
    • Контент
    • Тоглолтууд
      • Тоглолтын хуваарь
      • Тоглолтын танилцуулга
      • Тасалбар
  • Мэдээ
    • Мэдээ мэдээлэл
    • Видео мэдээлэл
  • Ил тод байдал
    • Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын ил тод байдал
    • Хүний нөөцийн ил тод байдал
    • Өргөдөл гомдлын ил тод байдал
    • Үзүүлж байгаа үйлчилгээний ил тод байдал
    • Гэрчилгээ
    • Дүрэм журам
    • Тайлан мэдээ
  •  Нээлттэй ажлын байр
  • Бүгд
  • Видео
  • Бидний тухай
    • Мэндчилгээ
    • Товч түүх
    • Он дараалал
  • Захиргаа
    • Захиргааны зөвлөл
    • Уран сайхны зөвлөл
    • Санхүүгийн алба
    • Үе үеийн алдар цолтнууд
    • Үйлдвэрлэл, үйлчилгээ, техникийн алба
    • Маркетингийн алба
  • Дууны алба
    • Албаны танилцуулга
    • Уран бүтээлчид /танилцуулга/
  • Бүжгийн чуулга
    • Албаны танилцуулга
    • Уран бүтээлчид /танилцуулга/
  • Их найрал хөгжим
    • Албаны танилцуулга
    • Уран бүтээлчид /танилцуулга/
  • Мэдээ
    • мэдээ мэдээлэл
    • Видео мэдээлэл
  • Өв соёл, уран бүтээл
    • Урын сан
    • Контент
  • Тоглолтууд
    • Тоглолтын танилцуулга
    • Тасалбар
Grand TheatreМэдээМонголын их хатад “Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар дахин тоглогдоно

Монголын их хатад “Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар дахин тоглогдоно

МОНГОЛЫН ИХ ХАТАД бүжгэн жүжиг.

2022 оны 03 сарын 07, 08-нд 19:00 цагт

Үндэсний урлагийн их театр “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулан “Монголын их хатад” бүжгэн жүжгээ дахин тоглохоор боллоо.

“Монголын их хатад” бүжгэн жүжиг нь Монголын түүхэнд домог болсон 9 хатны түүхэн гавьяаг тод томруун толилуулсан бүтээл юм. Уг бүтээл нь түүхэн цаг үеийн үйл явдлыг толилуулахын зэрэгцээ тухайн үеийн Монголчуудын уламжлалт соёл, ёс заншил, бүжиг, хөгжмийг судлан сэргээж тайзнаа амьдруулан тавьсан нь онцлог бүтээл болсон.
“Монголын их хатад” бүжгэн жүжгийн түүхэн дүрүүдийг авьяас төгөлдөр гоо үзэсгэлэнт гоцлол бүжигчид бүтээн туурвиж, төрүүлэн гаргасан юм.

Анх 2013 онд тайзнаа бүтээгдэж байсан уг бүтээлийн энэ удаагийн тоглолтод гол дүрүүд буюу есөн хатны дүрүүдэд:

  • Монголчууд бидний бахархалт дээд өрлөг эх Гоо Маралын дүрд бүжигчин МУСТА О.Дөлгөөн
  • Алтан сургаалаараа домог болсон Алунгоо эхийн дүрд бүжигчин МУСТА М.Бүжидмаа
  • Тэмүүжин-Чингисийн эх, “Төрийн хатан эх” өргөмжит Өэлүн хатны дүрд бүжигчин МУСТА Л.Энхболор
  • Чингис хааны их хатан, “Богдын түшээ, гэгээн ивээлт хатан” цолыг ач хүү Хубилайгаар нэхэн шагнуулсан Бөртэ хатны дүрд бүжигчин МУСТА Б.Отгонцэцэг
  • Өгэдэй хааны хатан бөгөөд хааныг насан өөд болсны дараа Төрийг барьж байсан хатан Дөргөнэ буюу Туркана хатны дүрд бүжигчин МУСТА Э.Номин
  • Чингис хааны отгон хөвүүн Толуйн хатан, Чингис хааны зарлигаар “Төрийн бөө, цэцэн хатан”-аар өргөмжлөгдсөн Сорхугтани хатны дүрд бүжигчин МУСТА М.Бямбаа
  • Хубилай хааны хатан, ач хүү Өлзийт Төмөр хаанаас “Гэгээн ухаант зохист хатан эх”-ээр өргөмжлөгдсөн Чимбай буюу Чаби хатны дүрд бүжигчин МУСТА О.Жавзан
  • Алтан ургийн төлөө Боржигон удмын Баянмөнх жононг аварсан их гавьяатан Самар хатны дүрд МУСТА Ш.Батгэрэл
  • Монгол төрийг дөчин жил нэгтгэн захирсан сэцэн билигт хатан Мандухайн дүрд бүжигчин МУСТА Ж.Мандухай нар тоглохоор боллоо.

Ерөнхий продюсер: МУУГЗ Г.Цоггэрэл

Цомнолыг: МУУГЗ Н.Болд

Хөгжмийн зохиолч: ТС Б.Мөнхболд

Хөгжмийн найруулагч: МУУГЗ М.Бирваа

Найруулагч, бүжиг дэглээч: МУУГЗ Д.Баярбаатар

Бүжиг дэглээч: МУГЖ А.Даваахүү, СТА Х.Хашхүү

Ерөнхий зураач: Ц.Энхтуяа

Монголын их хатад бүжгэн жүжигт Үндэсний Урлагийн Их Театрын

  • АЖ, ТШ, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга
  • ХБ, АЖ,  ТШ Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит дуучид
  • Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Сүүлийн мэдээ

  • МОНГОЛ ОРОН БАДАРТУГАЙ!!!

    July 11, 2026
  • ҮУИТеатр Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хамт олноо манлайлж, үр бүтээлтэй ажилласан уран б…

    July 11, 2026
  • Ардын жүжигчин, ТХШ, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров: Манай ҮУИТ бол үнэн чанартаа монголчуудын уламжилж ирсэн оюуны их сан хөм…

    July 10, 2026
  • Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын “Монголын сайхан орон” тоглолт сонсогч олондоо шилдэг …

    July 10, 2026
  • Дараа жилийн “Монголын сайхан орон”-оор уулзацгаая 🇲🇳🔥❤️

    July 9, 2026
  • Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын “Монголын сайхан орон” тоглолт ийн болж өндөрлөлөө

    July 9, 2026
  • A post from Үндэсний Урлагийн Их Театр

    July 9, 2026
  • This content isn’t available right now

    July 8, 2026
  • Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын ерөнхий удирдаач Эрдэнэбаатарын Мөнхбаяр “МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН” цол…

    July 7, 2026
  • Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын ерөнхий удирдаач Эрдэнэбаатарын Мөнхбаяр “МОНГОЛ УЛСЫН …

    July 7, 2026
Grand Theatre

Холбоосууд

  • Соёлын яам
  • Соёл урлагийн газар
  • Шилэн данс

Холбоо барих

  • 11-323954, 86604444
  • grandtheatre2@gmail.com

хаяг байршил

© 2023. Үндэсний урлагийн их театр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан
Холбоо барих
Нээлттэй ажлын байр
Дээш буцах