🇲🇳🇷🇺 “МОНГОЛ БҮЖГИЙН ГАЙХАМШИГ”
2026.11.05-2026.11.08 ны хооронд ОХУлсын Бүгд Найрамдах Башкортостан улсын Уфа хотноо зохион байгуулагдах “Танец душа народа” олон улсын бүжгийн наадамд Монгол улсын Үндэсний Урлагийн Их Театрын Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын 45 уран бүтээлч шилдэг бүтээлийн дээжсээс бүрдсэн Монгол Бүжгийн Гайхамшиг тоглолтоо хүргэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Наадмын хаалтын тоглолтыг 80 жилийн түүхтэй Файзи Гаскаровын нэрэмжит Башкортостан улсын Үндэсний бүжгийн эрдмийн чуулгатай хамтран анх удаа нэг тайзнаа тоглоно. Энэхүү тоглолт нь монгол бүжгийн өв, уламжлалыг олон улсын тайзнаа сурталчлан таниулахын зэрэгцээ Монгол, ОХУлс Башкортостаны соёл урлагийн харилцааг шинэ түвшинд хүргэх онцгой үйл явдал болно гэдэгт итгэлтэй байна.
Бидний өвгөн багш нэрт бүжиг дэглээч Ардын жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай бүжиг дэглээч ЦЭРЭНДУЛАМЫН СЭВЖИДИЙН 110 жилийн ойн арга хэмжээний хаалт энэхүү айлчлан тоглолтоор өндөрлөнө.
Бүжгийн чуулгын хамт олондоо амжилт хүсье🙏 Mongolian national ballet


(Feed )

