СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ САЛБАРЫН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ

Тэрээр Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын хүүхэлдэйн театрт биечлэн очиж удирдлага, уран бүтээлчидтэй уулзаж ярилцав. Тус уулзалтаар ажлын байрны нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг нэг бүрчлэн ярилцаж, нэн яаралтай шийдвэрлэх асуудлуудыг эрэмбэлж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, ССАЖЗ-ын яамны стратеги, бодлогыг танилцууллаа.
Харьяа соёлын байгууллагын удирдлагууд цаашид бие даасан байртай болох, газрын асуудлыг шийдвэрлэх, эдүгээ тулгамдаж буй дээврийн засвараас эхлээд уран бүтээлийн стратеги төлөвлөгөөгөө танилцуулж, санал солилцов.