🇲🇳🌏🇷🇺
Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын Ц.Сэвжидийн нэрэмжит Бүжгийн чуулга ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотод зохион байгуулагдах БҮЖИГ АРД ТҮМНИЙ СЭТГЭЛ олон улсын бүжгийн наадамд МОНГОЛ БҮЖГИЙН ГАЙХАМШИГ тоглолтоороо оролцоно.
Энэхүү олон улсын бүжгийн наадам жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд Бүгд Найрамдах Марий Эл Улсын “Марий Эл” ардын бүжгийн эрдмийн чуулга, Бүгд Найрамдах Башкортостан улсын Файзи Гаскаровын нэрэмжит Улсын ардын бүжгийн эрдмийн чуулга, Монгол улсын Үндэсний Урлагийн Их Театрын Ц. Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга оролцож байгаагаараа онцлог болж байна.
Уг арга хэмжээг ОХУ-ын Соёлын яам бүрэн дэмжиж, ерөнхий зохион байгуулагчаар РОС-КОНЦЕРТ агентлаг, УФА нефть компани, Файзи Гаскаровын нэрэмжит Бүжгийн чуулга ажиллаж байна.
Гурван улсын үндэсний бүжгийн урлаг, өв соёлын онцлогийг нэгэн тайзнаа харуулах энэхүү тоглолт нь цаашдын соёл, урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал үйл явдал болно гэдэгт итгэлтэй байна.
📅 2026.11.06 19цагаас
МАРИ ЭЛ,БАШКОРТОСТАН
. 2026.11.07 18 цагаас
БАШКОРТОСТАН,МОНГОЛ
📍 ОХУ, Уфа хот, «Башкортостан» улсын концертын ИХ танхим











(Feed )

