Үндэсний Урлагийн Их Театрын ХБ, АЖ, ТШ Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзадын нэрэмжит дууны анги шинэчлэгдсэн орчноо хүлээн авч, нээлтээ хийлээ. ✨
Уран бүтээлчдийн бэлтгэл сургуулилт, уран бүтээлийн ажил өрнөдөг орчин ийнхүү шинэ өнгө төрхтэй болж, уран бүтээлийн дараагийн шинэ хуудсаа нээлээ.
Шинэчлэгдсэн орчноос олон сайхан уран бүтээл төрөн гарах болтугай.
❤️ Уран бүтээлчдэдээ амжилт хүсэн, Монголын үндэсний урлагийг хамтдаа түгээцгээе.
(Feed )

