Grand TheatreМэдээUNCCD COP17: Үндэсний Урлагийн Их Театр-ын уран бүтээлчид МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ УРЛАГ, НҮҮДЭЛЧДИЙН СО…

UNCCD COP17: Үндэсний Урлагийн Их Театр-ын уран бүтээлчид МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ УРЛАГ, НҮҮДЭЛЧДИЙН СО…

UNCCD COP17: Үндэсний Урлагийн Их Театр-ын уран бүтээлчид МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ УРЛАГ, НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛЫГ ОЛОН УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ТОЛИЛУУЛЛАА

✅ Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын нээлтийн үеэр Монголын нүүдэлчдийн соёл, байгаль хамгаалах уламжлал, төрт ёсны өвийг үндэсний урлагаар дамжуулан танилцууллаа.

✅ Нээлтийн хүндэтгэлийн тоглолт нь XIII зууны Монголын түүх, нүүдэлчдийн ёс заншил, төрт ёсны уламжлалыг илэрхийлсэн хүндэтгэлийн бүжгээр эхэлж, хөөмийн үзүүлбэрээр хүн, байгаль, эх дэлхийн хүйн холбоо, байгаль дэлхийгээ дээдлэн шүтэх монголчуудын уламжлалт үзэл санааг илэрхийлэхийн зэрэгцээ шашин, байгаль дэлхий, ариун сэтгэл, мөнх тэнгэрийн үзэл санааг бэлгэдсэн хадаг барьж угтсан нь монголчуудын хүндэтгэлийн илэрхийлэл байв.

📌 Хурлын өдрүүдэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл урлагийн газар болон мэргэжлийн урлагийн байгууллагуудын таван зуу гаран уран бүтээлчид хамтран нүүдэлчдийн соёлыг сурталчлах арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

🔗 https://mocsty.gov.mn/news/260817

#UNCCD #COP17Mongolia

(Feed )

🔗 Facebook-с үзэх