Grand TheatreБүгдҮндэсний Урлагийн Их Театрын 75 жилийн ойн мэндчилгээ

Үндэсний Урлагийн Их Театрын 75 жилийн ойн мэндчилгээ

🌟Үндэсний Урлагийн Их Театрын 75 жилийн ойн мэндчилгээ🌟
Өнөөдөр Монголын соёл, язгуур уламжлал, урлагийн үнэт өвийг хадгалан түгээгч Үндэсний Урлагийн Их Театр үүсэн байгуулагдсаны 75 жилийн түүхэн ой тохиож байгаад гүн талархал, бахархлаа илэрхийлье❤️❤️❤️
75 жилийн турш
– Монгол хүний дархлааг соёлоор бүтээж
– Үндэсний өвийг шинэчлэн баяжуулж
– Дэлхийн тайзан дээр Монгол урлагийг бахархуулан цуурайтуулсан үе үеийн алдар цуутнууддаа мөн одоо ажиллаж буй их урлагийг бүтээгч бүх уран бүтээлчдэдээ гүн хүндэтгэл илэрхийлье👏👏👏
75 жилийн түүх бол зүгээр нэг тоо биш Монголын урлаг амьсгалсаар ирсэн 27,393 хоногийн гэрч юм.
Монголын язгуур соёл оршсоор байх нь
Монголын тусгаар тогтнол хадгалагдсаар байна гэсэн үг🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳
Тоглолт: Үндэсний урлагийн их театрын тайзнаа – 2025 оны 11 сарын 28-нд 19 цагаас.
Та бүхэндээ баярын мэнд хүргэе❤️🇲🇳❤️
🌟Их урлаг – 75 жил🌟